Жүдо бөхийн спортоос холимог тулааны спортод хөл тавьж байгаа МУГТ, Хөдөлмөрийн Баатар Мөнхбатын Уранцэцэг дэлхийн шилдэг холимог тулааны клуб "JacksonWink MMA" багт бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Түүнийг "JacksonWink MMA" багт бэлтгэл хийх болсонд баяртай байгаагаа илэрхийлэн дасгалжуулагч Грэг Жексон энэхүү зургийг өөрийн багийн цахим хуудсандаа нийтэлжээ.
"JacksonWink MMA" баг бол Домогт аваргууд болох Жон Жонэс, Андре Арловский, БиЖэй Пэн, Карлос Кондит, ЖиЭсПи, Холли Холм зэрэг аваргуудыг бэлтгэн гаргасан шилдгийн шилдэг баг бөгөөд манай шилдэг тулаанч Талын Шуурга Данаагийн Батгэрэл мөн энэ багт харьяалагдан бэлтгэл сургуулилтаа хангадаг.
UFC-ийн бүх цаг үеийн домгуудыг төрүүлсэн багт бэлтгэгдэнэ гэдэг аливаад сурц хурдан, мэдрэмж өндөр М.Уранцэцэгийн хувьд төвөггүй ахих нь ойлгомжтой.
М.Уранцэцэг тус клубт таван сарын турш бэлтгэл хийх ба StrawWeight буюу -52 кг жинд тулалдах юм.