С.Эрдэнэ даргатай Ардчилсан намаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд :
Ардчилсан намын анхан, дунд шатны намын байгууллагууд, нийт гишүүдэд хандан мэдэгдэх нь
"Үндсэн дүрмийн 5 бүлгийн 5.22.5.1 "ДоСХ нь Намын Их Хурлын төлөөлөгч, намын дарга, ҮБХ-ны гишүүн, нийслэл, аймаг, дүүргийн намын даргын сонгууль, Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сонгуулийг, түүний салбар байгууллага Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо /ДоСНДХ/, Сонгуулийн хэсгийн хороо /СоХХ/, нь нийслэл, дунд, анхан шатны намын хорооны гишүүн, нийслэл, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг сонгох сонгуулийг Үндсэн дүрэм, бусад журмын дагуу зохион байгуулж, дүнг нэгтгэн мэдээлэх, Үндсэн дүрэм, журамд заасан хугацаанд багтаан эрх бүхий байгууллагад өргөн мэдүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага мөн.
Иймд хууль ёсны Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос Ардчилсан намын даргын сунгааг зарлаагүй тул намын Үндсэн дүрмээ баримталж эрх зүйт ёсыг дээдлэн хууль бус, дүрэм зөрчсөн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байхыг мэдэгдэж байна" гэжээ.