Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын даргын төлөөх сунгаанд Х.Баттулга 10 тэрбум төгрөг цацсан гэх мэдээлэл байгаа. 21 аймаг, 9 дүүргийн Ардчилсан намын дарга тус бүрт 100 сая төгрөг, намын хорооны гишүүд болон орчин тойрондоо нөлөө бүхий хүмүүст 5 сая төгрөг өгчээ. Үүгээр ч зогсохгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 50-150 сая төгрөг санал болгожээ. Улсад бүртгэлгүй, тамга дүрэмгүй намын талд орж Хөгжлийн банк, төмөр зам, бонд, хууль бус хувьчлалын мөнгөөр дүүрсэн халаасаа дундруулах хүн бол лав Х.Баттулга биш. Түүнд давхар мэх байсан нь тодорхой. Тэрээр Ардчилсан намын даргын сунгаа нэрээр өөрийг нь шүтэн бишрэгчдийг олж тогтоож улмаар итгэл үнэмшлийг нь улам бэхжүүлэн бүртгэлжүүлж хавтасласан юм. Нэг үгээр хэлбэл Ардчилсан намын гишүүдийг нам дотор нь тасалж авсан.

Халтмаагийн Баттулгад юу байна мөнгө л байгаа. Мөнгөө юунд үрэхээ ч тэр сайн мэддэг. ИЗНН-ыг Халтмаагийн Баттулгын халаасанд орсон гэх мэдээлэл байдаг. Тодруулж хэлбэл худалдаад авчихсан гэсэн үг. Одоо түүнд өөрийг нь шүтэн дагасан Ардчилсан намын гишүүдийг Иргэний Зориг, Ногоон Намтай нийлүүлэн сүлэх л үлдэж байгаа. Ингэж чадвал тэр намын нэрээ Монголын Ардчилсан Холбоо Нам болгох байх. Ингэсэн тохиолдолд сонгуулийн үед саналын хуудсанд МАН, АН-ын дараа гуравдугаарт Монголын Ардчилсан Холбоо Нам гэж бичигдэх учиртай. 

Баттулгын гэх МоАХ-ны үнэнч гишүүд дээр Ардчилсан намаас даган ирсэн гишүүд, Иргэний Зориг, Ногоон Намын гишүүд нийлээд ирвэл сонгуулийн үед хамгийн хүнд цохилт авах улс төрийн хүчин нь Ардчилсан нам. Намын даргын хувьд Х.Баттулга ч сонгуулиар сонгогдох магадлал өндөр болно. 

Энэ бол хорогдох байрны түлхүүр хайж байгаа түүний туйлын хүсэл. Ингэж л тэр аврагдана. Түүнд 30 жилийн түүхтэй Ардчилсан намын хагарал бутрал, Монголын Ардчилал, Эв нэгдэл гэсэн уянгын халилын аль нь ч хэрэггүй. Түүнд ухрах зам ч байхгүй.  Тэр ухарвал ХОРИГДОНО, урагшилбал ХОРОГДОНО. 

Таны сурталчилгаа