Цаг үеийн мэдээ

С.Эрдэнэ даргатай Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Намын дарга С.Эрдэнэ: " Өнөөдөр Ардчилсан намын нэр барьсан, туг лого ашигласан хэсэг бүлэг нөхдүүд өөрсдийгөө нам гэж нэрлээд, хүчингүй хууль бус сунгааг зарлаад явж байна. Энэ хугацаанд Ардчилсан намын 13 дугаар их хурал хуралдаж, үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөө батлаад  Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Улсын дээд шүүх үүнийг хүлээж аваад улс төрийн намын хуулийн дагуу дүрмийг бүртгэж авсан. Ингэснээрээ өнөөдөр Монгол улсад хууль ёсны нэг л Ардчилсан нам байгаа гэдгийг Улсын дээд шүүх нотолж өгсөн. 

Хоёрдугаарт өнөөдөр 4 сарын 7-нд намын байгуулагдсаны ой болно. Ойн хүрээнд энэ амралтын өдөр Ардчилсан намын баярын үйл ажиллагааг эхлүүлж байгаа. Энэ хүрээнд Ардчиллын анхдагчдын нэг С.Зориг агсныхаа хөшөөнд цэцэг өргөх ажиллагааг эхлэх гэж байна. 

С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлнэ, ардчилсан намын байрны оронд 21 давхар оффисын барилга барина гэх мэдээлэл гарч байна. Би Голомт банкны захирал Д.Баясгаланд 2 удаа мэдэгдсэн. 

Монгол Улсад хууль ёсны нэг л АН байгаа гэдгийг Улсын дээд шүүх баталсан. Өөрөөр хэлбэл, хууль ёсны бүртгэл, гэрчилгээ, тамгатай нэг л АН бий. Хүчин төгөлдөр бус сунгааг хүмүүс явуулж байгаа. Ийм зүйл байхгүй гэж. Өнөөдөр Голомтын Д.Баясгалан маань өөрөө хуучин ерөнхийлөгч байсан Х.Баттулгын ивээлд байдаг хүн шүү дээ. Энэ нөхдүүд өнөөдөр энэ байрыг нурааж, энэ хөшөөг зайлуулна гэвэл тийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлчихмээр байна" гэлээ. 

Таны сурталчилгаа