Цаг үеийн мэдээ

С.Эрдэнэ даргатай Ардчилсан намынхан С.Зоригийн хөшөөний өмнө мэдээлэл хийж Ардчилсан намын даргын сунгаа хууль бус хэмээн мэдээлсэн бол сунгаад нэр дэвшигч Х.Баттулга саналын байранд  ирж саналаа өглөө. Энэ үеэрээ 

Х.Баттулга: "3 сарын 16-наас Ардчилсан намын дотоод сунгаа явагдсан. Ингээд 21 аймаг 9 дүүргийнхэнтэйгээ уулзаад 4 сарын 3-нд  буюу өнөөдөр сонгуулийнхаа дүнг гаргах сонголт болж байна. Сонгуулиа хүндэтгээд 4 сарын 3-нд өөрийнхөө оршдог Хан-Уул дүүрэгт ирж саналаа өгч байна. Ардчилсан намын гишүүд намын даргыг сонгох сунгаанд маш идэвхтэй оролцож байгаа дүр зураг харагдаж байна. Цахим ертөнц харж байна. Үнэхээр сэтгэл хөдлөж байна. Ардчилсан нам маань сэргэж байна. 14 хоногт 21 аймгаар тойроход ардчиллынхан маань хүсэн хүлээсэн уулзалтууд нүүр тулсан ярилцлагууд боллоо. Бид өнөөдөр энэ нөхцөл байдлаас ухралт байхгүй. Ардчилсан намын гишүүддээ залуучууддаа, ахмадууддаа, эмэгтэйчүүддээ бүх гишүүддээ хэлж уриалахад өнөөдрийн энэ 8 цагт хаах сонгуульд бүгдээрээ идэхтэй оролцож, өнөөдөр болоод буй нөхцөл байдалд зөв дүгнэлтээ хийх нь ирээдүйн ялалтын эхлэл шүү. 

Улсын дээд шүүхийн шийдвэрийн талаар таны сэтгэгдэл?  хэмээн асуусан сэтгүүлчийн асуултад: 

Х.Баттулга: Улсын дээд шүүх бол зүгээр бүртгэх үүрэгтэй. Энэ бол улс төрийн башир арга. Монголчууд бид бие биенээ хэмлэж боллоо. Одоо цаашид хэмлэлдээд яахав амьдрал ахуйгаа бодъё. Бид нарын дайсан ядуурал ажилгүйдэл юм шүү гэж хэлье" гэлээ. 

Таны сурталчилгаа