Цаг үеийн мэдээ

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа–2050”, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт идэвхитэй амьдралын хэвшилтэй иргэнийг бэлтгэх, Чадварлаг багш хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа.

Эдгээр бодлогын баримт бичгийн хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” /2020-2024/ үйл ажиллагааны  хөтөлбөрт “Багш спорт-2022” арга хэмжээг зохион байгуулахаар тусгасан.

Багш спорт нь Боловсролын салбарын багш, ажилтны хамтын ажиллагаа, арга зүй, технологийг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, ур чадвар бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор 2 жилд 1 удаа зохион байгуулагддаг.

2013 оноос хойш нийт 5 удаа зохион байгуулагдсан ба давхардсан тоогоор 2300 гаруй багш ажилчид оролцож хурд хүч авхаалж самбаагаараа өрсөлдсөн байна.

“Багш спорт 2022” спортын наадамд 14 сумын 59 байгууллагын 470 гаруй тамирчид, спортын 5 төрлөөр оролцож байна.

Тэмцээн 4 сарын 02-05 хооронд үргэлжилнэ. 

Таны сурталчилгаа