Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал Ардчилсан намын даргын сонгуулийн дүнг танилцууллаа. Тэрээр: "Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалтын дүн урьдчилсан байдлаар гарч байна. Ардчилсан намын даргын нэрсийн жагсаалтад санал өгөхөөр 157.455 хүний нэр бичигдснээс 74.9 хувийн ирцтэй буюу 117.963 хүн санал өгч оролцсон байна. Үүнээс гадна нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй намын гишүүд саналаа өгч чадаагүй. Энэ хүмүүсээс уучлал хүсье. Маш өндөр ирцтэйнгээр сонгуулийн үйл ажиллагаа явж дууслаа. Нийтдээ 74.9 хувийн ирцтэй санал өгснөөс 96.3 хувь буюу 113.598 хүн нэр дэвшигч Х.Баттулгын төлөө саналаа өгч оролцсон байна. Удахгүй энэ дүнг оноонд шилжүүлж дотоод сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ.  Дотоод хэлбэрт шилжүүлэн нийт намын гишүүд, намын их хуралд өргөн мэдүүлэх болно.  Энэ сонгуульд Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан байна" гэлээ. 

Таны сурталчилгаа