Засмал замын дугуйн 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тажикстан улсын нийслэл Душанбе хотод өнгөрсөн сарын 25-наас 29-ний хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Тус засмал замын дугуйн ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд БХЯ-ны харьяа “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ С.Жамбалжамц, ОУХМ Б.Тэгшбаяр, “Тийн огги” клубийн тамирчин ОУХМ Б.Марал-Эрдэнэ, ОУХМ Э.Билгүүнжаргал нар Монгол Улсаа төлөөлөл амжилттай оролцон мөнгөн медаль хүрсэн юм.
Баг тамирчид өнгөрсөн бямба гарагт эх орондоо ирсэн бөгөөд “Алдар” спорт хорооны орлогч дарга хурандаа В.Гомбожав, албаны дарга хошууч Д.Цэрэнбат, захиргааны удирдлагын тасгийн дарга ахмад Н.Отгонбаатар, дугуйн багш ахлах дэслэгч Н.Төгөлдөр нар угтан авч баяр хүргэлээ.
Тус тэмцээний насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай 24 км уралдаанд Ази тивийн шилдэг 11 орны тамирчид өрсөлдсөнөөс, БХЯ-ны харьяа ЗХ-ний АЛДАР спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Солонго 35:04 секундийн амжилтаар хүрэл медаль, насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн бөөн гараатай 174 км-ийн уралдаанд ОУХМ С.Жамбалжамц 4:26:40 секундийн амжилтаар мөн хүрэл медалийн эзэн болсон юм. Ташрамд сонирхуулахад “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ С.Жамбалжамц, ОУХМ Ц.Солонго нар нь анх удаагаа эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд тус тус анхны медалиудийг эх орондоо авчирсан нь энэ ажээ.