Цаг үеийн мэдээ

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, Уулын авиралтын спортын мастер Бэх-Очирын Гантулга дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарахаар хөлгийн жолоо заллаа.

Эх орныхоо мөнх цаст оргилуудад төдийгүй Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа, Африк тивийн ноён оргил Килиманжаро, Европ тивийн ноён оргил Эльбруст амжилттай авирч, Монгол Улсынхаа тугийг намируулж явсан тэрээр энэ удаа төрсөн нутаг Өвөрхангай аймгийнхаа туг далбааг Эверестийн, дэлхийн 5 дахь ноён оргил Макалуд мандуулахаар авч явлаа.

“Уулын оргилд гарах мөчид хамгийн түрүүнд төрсөн нутаг ус Өвөрхангай минь санагддаг” хэмээн ярьсан нутгийн нэрт тамирчныхаа зорьсон хэрэгт сайн сайхныг хүсээд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.

Таны сурталчилгаа