Цаг үеийн мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 542 дугаар дамжааны сонсогч Б.Мөнгөнсаран 2022 оны 05 дугаар сард Бүгд Найрамдах Турк Улсын Стамбул хотод зохион байгуулагдах боксын Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Түүний хувьд өнгөрсөн хугацаанд Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож, насанд хүрэгчдийн  улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр удаагийн аварга болсон юм.

Мөн Азийн хүүхдийн их наадмын хүрэл медаль,насанд хүрэгчдийн Ази тивийн аваргын хүрэл медаль, Дэлхийн цомын мөнгөн медалийн эзэн болж байлаа. Түүний гаргасан амжилтуудаас дурдвал:

-2019 оны 02-03 дугаар сард Казахстан улсын Астана хотод зохион байгуулагдсан Олон улсын боксын эмэгтэйчүүдийн 48 кг жинд “Хүрэл” медаль,

-2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Тайландын Бангкок хотод зохиогдсон Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг жинд хүрэл медаль,  

-2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ОХУ-ын Буриад улсын Улан-Үдэ хотод зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг жинд хүрэл медаль,   

-2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 51 кг жингийн боксын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль,  

-2020 оны 10 дугаар сард Эрдэнэт хотод зохион байгуулагдсан “Шилдэг найм Чансаа тэргүүлэгчдийн боксын тэмцээнд 51 кг жинд мөнгөн медаль,  

-2021 оны 10 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Дэлхийн аваргын сорил тэмцээнд 50 кг жинд 1 дүгээр байр, алтан медаль, 

-2021 оны 12 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Насанд хүрэгчдийн 18 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль; 

-2022 оны 03 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, ХХ зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит Монгол Улсын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах боксын тэмцээний 50кг-ийн жинд алтан медалиар тус тус шагнагдсан байна.

Таны сурталчилгаа