Цаг үеийн мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсны дараа олон нийтэд мэдээлэл өглөө. Энэ үеэрээ тэрээр: 

"Дэлхийн банк санхүүгийн байгууллагын тооцоогоор олон улсад шатахууны үнэ 64-70 хувь нэмэгдэх,

Орос-Украины зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 10 хоногт улаанбуудайн үнэ 40 хувь өсч, зарим бүтээгдэхүүний хомсдол үүсэхийг НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага зарлаад байна.

Тиймээс Засгийн газар гол нэрийн батаа бүтээгдэхүүний үнийн өсөлт хомсдолоос сэргийлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байна.

Хуулийн төсөлд газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх цогц арга хэмжээг тусгав.

Тухайлбал, шатахууны үнэ литр тутамдаа 1000 төгрөгөөр нэмэгдэх эрсдлийг Засгийн газар зохицуулахаас аргагүй нөхцөл байдал бий болж байна" гэлээ. 

Таны сурталчилгаа