Цаг үеийн мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар хэвлэл мэдээлэл олон нийтэд мэдээлэл өглөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэс Монгол"-той холбоотой асуудлыг гаргаж тавина гэж би хэлсэн. "Эрдэнэс Монгол"-той холбоотой маш олон охин компаниуд байгаа. Тус бүрт нь төлөөлөн удирдах зөвлөлүүдтэй. Төрөөс гадуур хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэж байгаа. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаас Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж байна. Энэ ажлын хэсэгт хууль хяналтын байгууллагын нөхдүүд мөн сангийн яам, хэрэг эрхлэх газраас  хүмүүс орсон. Тавантолгой дээр өнөөдрийг хүртэл сүүлийн 17-20 жилийн хугацаанд аман дээрээс 60 орчим доллараар, хилийн цаана очихдоо 120-180 доллар байдаг, энэ дунд нь байгаа 60-70 долларыг завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцрэхэд Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2 дахин тэлэхээр байгаа. Тэнд маш их хэмжээний автомашинууд байгаа. Автомашинтай манай парламентийн нэр бүхий гишүүд холбогдсон байгаа. А.Адъяасүрэнгээс эхлээд. Цаана нь маш олон нөлөө бүхий том лидерүүд гарч ирнэ. Баяннуур аймагт байгаа зарим нөлөө бүхий хүмүүстэй холбогдоно. Татвар төлдөггүй хэн ч  бүртгэдэггүй, далд эдийн засаг  Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Яагаад гэхээр тэд нарт маш их ашигтай байсан юм билээ.  Сая хил холбох цэг БНХАУ-д хийсэн айлчлалаар тодорхой болоод хил холбох терминал хийгдээд автомашинаар тээвэрлэхгүй болохоор юу болж байгааг та бүхэн харж байгаа байх. Тун удахгүй автомашины том жагсаал бий болно. Ийм зүйлд битгий хөтлөгдөөрэй гэдгийг олон нийтдээ хэлэхийг хүсэж байна. Зарим зүйлд хатуу байж асуудлуудыг нугалах хэрэгтэй. Ингэж байж бид шинэ 30 жилийг эхлүүлнэ. Хэдийгээр өнөөдөр хүнд байгаа ч гэсэн. Ийм нөхдүүдэд кнопны тоо ч юмуу эсвэл байгаа хүчний харьцаа, нөлөө ийм асуудалд бууж өгөөд яваад байвал Монгол  улсад ийм нөхцөл байдал байсаар л байх болно. Тийм учраас бид энэ асуудлыг шат дараатай цэгцлэх ажлыг Засгийн газар хийгээд явж байгаа" гэв. 

Таны сурталчилгаа