“Улаанбаатар-2022” бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-д оролцох Энэтхэгийн улсын эмэгтэй багийн бүрэлдэхүүн. Энэтхэг улсаас “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Винеш Фогат, "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Сарита тэргүүтэй бүтэн багаараа Улаанбаатарын дэвжээнд зодоглоно.
Багийн бүрэлдэхүүн:
50 кг: Павар Шивани
53 кг: Шинде Свати Санжаи
55 кг: Винеш Фогат: ДАШТ-ий хүрэл (2019 он), “Жакарта-2018” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл
57 кг: Манси: Залуучуудын ДАШТ-ий хүрэл (2018 он), өсвөр үеийн УАШТ-ий мөнгө (2016 он)
59 кг: Сарита: ДАШТ-ий хүрэл (2021 он), Азийн хошой аварга (2020, 2021 он), мөнгө (2017 он)
62 кг: Маниша: Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл (2016 он)
65 кг: Радика
68 кг: Хоода Соника: Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл (2018 он)
72 кг: Пинки
76 кг: Гуршаран Преет Каур: Азийн АШТ-ий хүрэл (2020 он)