Хотын дарга асан Э.Бат-Үүл нарын 13 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж нотлох баримт хангалтгүй, хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх явцад ноцтой зөрчил гаргасан зэрэг шалтгаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Ийнхүү түүнийг өчигдөр оройноос батлан даалтад гаргасан юм.
Харин өнөөдөр /2022.04.05/ Ардчилсан намын удирдлагууд түүнийг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн тухайгаа цахим хуудастаа нийтэлжээ.