Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2022.04.07/ Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл болон Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл: "Путиний Украин руу хийж буй дайн бол ардчилалд зарласан дайн. Энэ үйл явдлын дараахан АН-руу ОХУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэл үүнийг нотолно. Ардчилсан намыг хоёр дахь Украин шиг үзэж буй бүдүүлэг явдал гарсан.

Энэ бол бидний өмнө маш том сорилт байна гэдгийг харуулж байна. Дээрээс нь Зөвлөлтийн үеийн колончлолын сэтгэлгээнээс салаагүй хүмүүс цөөнгүй байдаг юм байна. Энэ Путины түрэмгийллийн үеэр их харагдлаа. Энэ бол бид хийх ажил ихтэй гэсэн үг. Ардчилсан намынхаа баатруудад хандан хэлэхэд хийх ажил их байна.  Бид Монголын ухамсараас колончлолын сэтгэлгээг юу ч үгүй үлдэн хөөх асар их ажил байна. Дор хаяж Украин гэдэг жижиг орон руу Их гүрэн түрэмгийлж байна гэдэг чинь Монгол гэдэг жижиг орон руу ингэж дураараа түрэмгийлвэл яах вэ гэдэг асуудал ч бодож үзэхгүй байна шүү дээ.  Энэ дайн Монголыг эдийн засгийг элгээр нь хэвтүүлнэ гэдгийг ч ойлгохгүй ийм байдал байгаа нь үнэхээр харамсалтай байлаа. 

Бид 32 жилийн турш гудамжинд ч, төрийн ордонд ч, шоронд ч ардчиллын төлөө тэмцэж ирсэн. Гишүүд залуучууддаа хандаж хэлэхэд үйл хэргийнхээ төлөө газрын доороос ч тэмцэж чаддаг нам шүү гэж хэлэхийг хүсэж байна" гэлээ.

Таны сурталчилгаа