Төв талбайд үзэл бодлоо илэрхийлэн жагссан иргэдтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзлаа. Тэрээр иргэдийн тавьсан шаардлагуудыг хүлээн авч яаралтай шийдвэрлэхээ илэрхийлсэн.
Жагсаалд оролцсон иргэдийн төлөөлөл бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, татварын хэмжээг бууруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ханшийн алдагдлыг барих, УИХ, Засгийн газрын гишүүд хэмнэлтээ өөрсдөөсөө эхлэх гэх мэт 15 шаардлагыг тавиад буй.
Тэгвэл иргэдийн тавьсан шаардлагуудыг хэлэлцэхээр засгийн газар ээлжит бусаар хуралдахаар боллоо.