Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ээлжит Их Эе 2022 оны дөрөвдүгээр сарын есний Бямба гарагт Монгол Бөхийн Өргөөнд 10:00 цагаас болно. Хуралд МҮБХ-ны дүрэмд зааснаар 256 төлөөлөгч оролцоно.
1. МҮБХ-ны дүрэмд зааснаар улсын аварга, арслан, гарди, заан цолтнууд болон сонгуульт хугацааны тэргүүлэгчид шууд оролцоно. Үүнд:
- Улсын аварга - 11,
- Улсын арслан – 11,
- Улсын гарди - 11,
- Улсын заан - 28,
- Сонгуульт хугацааны тэргүүлэгч - 9,
2. Мөн дүрэмд заасны дагуу бөхийн зүтгэлтэн, бөх судлаач, бөх тайлбарлагч, гарын даа, засуул, хөлийн цэц, аймаг, дүүргийн төлөөлөл, аймгуудын бөхийн төлөөлөл дараах байдлаар оролцоно. Үүнд:
- Бөхийн зүтгэлтэн - 5,
- Бөх судлаач - 5,
- Бөх тайлбарлагч – 5,
- Гарын даа - 5,
- Засуул - 8,
- Хөлийн цэц- 5,
- аймаг болон хотын зэрэглэлтэй нийслэлийн алслагдсан дүүргээс тус бүр 3 төлөөлөгч,
- Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг нэг аймгийн бөхчүүдийн хурлаас
- Улсын харцага цолтон нэг,
- Улсын начин цолтон 2,
- Аймаг цэргийн цолтон 1, нийт 4 бөхийг сонгон оролцуулна. /Нэг аймаг 2 буюу түүнээс дээш дэвжээтэй байвал нийт дундаас 4 төлөөлөгч сонгоно/
3. Их эеийн төлөөлөгч нь өөрийн оронд өөр хүн итгэмжлэлээр оруулахгүй.
4. Төлөөлөгчдийн нэрс, анкет, хуралдсан хурлын протокол, тэмдэглэлээ ирүүлж амжаагүй аймгуудын төлөөлөгчдийн оронд бөхийн зүтгэлтэн, бөх судлаач, жаяг дэгийн баг, засуул, хөлийн цэц, тайлбарлагчдын төлөөллийг нэмж хуралд оролцуулах болно.
Жич: Ээлжит Их эе хуралд аймгуудын бөхийн холбооны төлөөлөгчид цахимаар бус өөрийн биеэр оролцоно. Мөн Улсын харцага (мөн начин) цолтонгүй аймаг, хот начин, аймгийн цолтны төлөөллөө заасан тоонд хүргэн оруулж болно. Хурлын төлөөлөгч нар нэг хувь цээж зурагтай ирж “Итгэмжлэл”-ээ аван хурлын танхимд нэвтэрнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО