Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар (2022.04.08) Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, үүсээд буй хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх холбогдох хууль, тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдаж төрийн хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх асуудлыг ирэх 7 долоо хоногт Байнгын хороо, чуулганаар хэлэлцэхээр болжээ.