УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.04.11/ хуралдаж хоёр асуудал хэлэлцлээ. Тухайлбал, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болон өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт залуусын тавьсан 15 шаардлагын талаар МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн гишүүдэд танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг хүслээ.
Тэрбээр, бүх шатны хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, мөн авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг чухалчлан танилцуулж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эдгээр асуудалд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Мөн УИХ-аас 2022 оны улсын төсөвт тодотгол хийж, зардлаа танах, хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх Ажлын хэсгийн мэдээллийг сонссон. Уг мэдээллийн хүрээнд МАН-ын бүлэг 2022 оны нэгдсэн төсөвт тодотгол хийхийг 100 хувийн саналаар дэмжлээ