Цаг үеийн мэдээ

АНУ-ын Орландо хотноо 4 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Пан Америкийн Жюү жицүгийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-д оршин суугаа Монголчууд амжилттай оролцлоо.

“Chantilly ММА” клубийг үүсгэн байгуулагч, багш Д.Сүлдбаяр -70 кг-ын хар бүсний “М3” ангилалд хүрэл медаль, тус клубийн тамирчин О.Эрдэнэсамбуу -94 кг, Б.Мэндбаяр +100 кг-ын хөх бүсний M3 ангилалд хүрэл медаль хүртсэн бол цагаан бүсний эмэгтэйчүүдийн -52 кг-ын М1 ангилалд барилдсан Б.Энх-Очир алтан медаль хүртжээ. 

Мөн "Ribeiro Jiu Jitsu Academy Nova" клубийн тамирчин Н.Ижилбиш эмэгтэйчүүдийн ягаан бүсний -56 кг-ын M3 ангилалд хүрэл медаль, "Мongolian BJJ Academy"-ийг төлөөлөн оролцсон Х.Нямдорж хөх бүсний М5 ангилалд зодоглож Алтан медаль хүртлээ.

Таны сурталчилгаа