ОУХБХ-ны Сангийн дэмжлэгтэйгээр “Football for School” хөтөлбөрийг Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Боловсролын Ерөнхий газартай хамтраг хэрэгжүүлж байгаа билээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд ОУХБХ-ны Сангийн захирал Францын алдарт хөлбөмбөгчин 1998 оны Дэлхийн аварга Юри Жоркаефф болон ОУХБХ-ны алдартан БНСУ-ын шигшээ багийн тоглогч асан Ча Бум Кум болон түүний хүү болох БНСУ-ын шигшээ багийн алдарт тоглогч Ча Ду Ри нар гэр бүлийн хамтаар мөн Германы эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогч Жулиа Симич Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.
Мөн тус айлчлалын хүрээнд ОУХБХ-ны “Football for School” хөтөлбөрийн фестивалийн үйл ажиллагаанд оролцож түүний дараагаар нөхөрсөг тоглолтыг МХБХ-ны талбайд хийлээ.