Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Борбала Анна Обрушански өнөөдөр Олимпик хауст зочилж, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нартай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа спортын салбарт хамтран ажиллах боломжийн талаар саналаа хуваалцав.
Элчин сайд Борбала Анна Обрушански тус улсад туялзуур сэлэм, усанд сэлэлтийн спорт өндөр хөгжсөнийг хэлж, спортын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай гэдэгтэй санал нийлж байгаагаа илэрхийлэв.
Хоёр байгууллага ирэх долдугаар сард болох Унгарын өдрүүд дээр хамтран ажиллах талаар мөн санал солилцлоо.