Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн Азийн гол төлөөлөл БНХАУ-ын шигшээ болон Тайваний багууд Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болжээ.

Тодруулбал: Монгол, БНХАУ-ын хоорондын хил нээгдээгүй учраас тэмцээнд оролцох боломжгүй хэмээн мэдэгджээ.

Тэд бөхийн гурван төрөлд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох байсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд чөлөөт бөхийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн хошой аварга Рон Ниннинг, олимпын мөнгө, ДАШТ-ий хошой хүрэл медальт Пан Киану, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ден Живей, сонгомол бөхийн олимп, ДАШТ-ий хүрэл медальт Саилик Валихан, ДАШТ-ий хүрэл медальт Киан Хайтао гээд шилдгүүд мэдүүлэгт нэрсээ өгөөд байсан юм.

Таны сурталчилгаа