Цаг үеийн мэдээ

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, сумын заан Баттулгын Өсөхбаяр 10 даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын заан Төмөртогоогийн Лхагвасүрэн үзүүрлэв. 

Их шөвгийн гуравт Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Дэлгэрийн Цэрэнням шалгарлаа. 

Дунд шөвгийн тавд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, МУГТ, сумын заан Д.Төмөрхүлэг, Увс аймгийн Сагил сумын харьяат, “Увснуур” дэвжээ, ҮБТДС-ийн бөх, сумын заан Д.Ядамсүрэн нар үлдэв. 

Нөгөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны Ням гарагт 12:00 цагаас Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, Жем Интернэшнл ХХК-ийн бөх, цэргийн арслан Доржбалын Баттогтохын нэрэмжит "Цагаанхайрхан сумын иргэдийн нэгдсэн золголт"-д зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан Бөхийн Өргөөнд болно. 

Таны сурталчилгаа