Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барихаар тогтсон. Энэ хуулиар:
- Төрийн өмчит нийт 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулах, 10 компанийг нэгтгэн нийлүүлэх, цаашид төр оролцох шаардлагагүй санхүүгийн эрсдэлтэй 10 компанийг татан буулгах
- Төрийн 39 компанийн 34 хувьд "IPO" гаргана.
-Хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэнэ.
-Цаашид төрийн өмчид байгаа автомашинуудыг бусад тээврийн хэрэгслээс ялгах улсын дугаарын өнгөтэй болгоно.
-Чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн бүтээмжийг дээшлүүлж, шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй.
- Хэмнэх боломжтой бүхий л зардлыг 10-15 хувь хэмнэнэ.