Цаг үеийн мэдээ

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар Эдийн засгийн хямралт нөхцөл байдалд Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрүүдэд хүргүүлэх зөвлөмж болон Хөгжлийн Банкны асуудлыг шийдэх түр хороо байгуулах ажлын хэсгийн талаар хэлэлцсэн байна.

Тус асуудлуудаар АН-ын Бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл өглөө. 

Тэрбээр:   

Засгийн газраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулж байгаа нь зөв ч арга нь буруу байна. Хуулиар үнэ тогтворжуулдаггүй.  Засгийн газраас татвар багасгах шийдвэрийг өргөн хүрээнд гаргах ёстой гэсэн саналтай байна. 

Мөн НДШ-ийн 50 хувийг буцаан олгож байгаа нь үр дүнтэй шийдвэр мөн үү. Хувийн хэвшлийн ААН-үүд болон ажил олгогч нарт зориулсан шийдвэр харагдахгүй байна. 

Халамж хавтгайрсан бөгөөд эзэндээ очихгүй байна. Халамж шаардлагагүй иргэдэд хавтгайруулж халамж олгож байна. Энэ асуудалд тодорхой хэмжээнд зохицуулалт хийх шаардлага байна.  

Төрийн албан хаагчдын орон тоо маш их байна. Ямар ч хэрэггүй дарга нар, дэд сайдуудыг цомхотгож, ойрхон байршиж байгаа шаардлагагүй олон сумдыг нэгтгэмээр байна. Дээрх асуудлуудыг нэгтгэж, зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлнэ. 

Хөгжлийн Банкны асуудлаар хянан шалгах түр хороог байгуулахдаа хууль зөрчсөн асудал гаргасан байна. Тухайлбал 3/1 доошгүй нь цөөнхийн бүлгийн төлөөлөл байна гэдэг үндэслэлийг хангаагүй. Бүлгийн саналыг аваагүй шийдвэрлэсэн тул Хөгжлийн Банкны асуудлыг шийдэх түр хороо нь хууль бус хэмээлээ. 

 

Таны сурталчилгаа