Дэзэрэт Олон Улсын Байгууллагаас Халдварт өвчин судлалын үндэсний төвд :
- Тасаг дотор хоол зөөвөрлөх зориулалтын 20 ширхэг түрдэг тэрэг
- Үйлчлүүлэгч нарын хоолны тагтай таваг 400 ширхэг
- Хоолны сав 20 ширхэг, зэрэг хэрэгслүүдийг хүлээлгэн өгч, тусламж үзүүлэв.
Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагын Ази номхон далайн бүс нутгийн менежер Хэнри Савстром, Дэзэрэт ОУ-ын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Д.Пүрэвжаргал, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж. Байгалмаа, Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц. Чинбаяр, Стратеги төлөвлөлт гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Баярсайхан болон бусад албаны хүмүүс байлцлаа.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Дэзэрэт олон улсын байгууллага, ХӨСҮТ-тэй Коронавируст цар тахлын хүнд хэцүү цаг үед хамтарч ажиллаж байгаад талархаж байна. Та бүхний дэмжлэгээр 2021 онд эмнэлгийн гал тогоогооны хэсгийг бүрэн засварлаж ашиглалтад оруулж, ажилчид болон эмнэлгээр үйлчлүүлэгч нар үр шимийг хүртэж байгаа. Та бүхний туслалцаанд ХӨСҮТ-ийн хамт олон болон үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс талархснаа илэрхийлье” гэв.
Ташрамд дурдахад, Дэзэрэт Олон Улсын Байгууллага нь ХӨСҮТ-д 2021 онд нийт 800 гаруй сая төгрөгийн зургаан төрлийн тоног төхөөрөмж, бараа материал, засвар үйлчилгээний хандив тусламж үзүүлсэн байна.
Үүнд:
Хоол үйлдвэрлэлийн тасгийн ажилчдын цайны газрин тоног төхөөрөмж
Хүчилтөрөгчийн 10литрийн 5 ширхэг,40 литрийн 50 ширхэг баллон
Бүрэн автомат функционал ор 10 ширхэг
Сүрьеэгийн клиникийн 1 давхарын хүчилтөрөгчийн шугам
Дефибриллятор 3 ширхэг, явуулын дефибриллятор 6 ширхэг
Хоол үйлдвэрлэлийн тасагт нийт 8 ширхэг 20 литрийн халуун сав хандивлав.