Сүүлийн үед ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш америкийн тал Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан” гэх мэдээлэл хийх болсон.
Уг мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл болохыг Гадаад харилцааны яамнаас албан ёсоор мэдэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл өнөөдөр /2022.04.18/ хуралдах болсон талаар мэдээлэл мөн гарсан. Холбогдох газруудаас тодруулахад "ҮАБЗ өнөөдөр хуралдахгүй. Хуралдах тов одоогоор тодорхойгүй байна" гэсэн мэдээлэл өглөө.