Цаг үеийн мэдээ

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Жун Пил-Хён өнөөдөр МҮОХ-нд зочилж, ажлын уулзалт хийлээ. Уулзалтад МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар байлцав. 

Уулзалтын үеэр талууд “Ганвон-2024” залуучуудын өвлийн олимпын наадмын үеэр хамтран ажиллах талаар ярилцав. Мөн БНСУ-ын спорт холбоод, их, дээд сургуулиудыг Монголын спортын байгууллагуудтай холбон өгөх замаар хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монголын тамирчдад визийн хөнгөлөлт үзүүлэх асуудлын талаар санал солилцлоо.

Таны сурталчилгаа