Цаг үеийн мэдээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.04.18/ хуралдаж, 3 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. 

1.Монгол Улсад биологийн лаборатори байгаа эсэх асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдээлэл сонссон. 

2. Эрүүгийн тухай болон Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл

3. Монгол Улсын төсвийн тодотгол

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Монгол Улсад биологийн лаборатори ямар нэгэн хэлбэрээр байхгүй. Монгол Улс энэ талаар тодорхой хэмжээнд олон улсад улсад тайлагнах, үзүүлэх, илтгэхэд бэлэн гэж үзэж байна. 

Бага насны хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, эдийн засгийн гэмт хэрэг, авлигын хэргийг чангах хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бэлтгэж байгаа. Уг хуулийн төслийн хүрээнд бүлгийн гишүүдээс  гарсан саналын дагуу ойрын хугацаанд бүлгээр дахин хэлэлцэнэ" гэсэн юм.

Засгийн газар өнгөрсөн баасан гарагт хуралдаж, төсвийн тодотгол хийх талаар тайлбарласан. Энэ удаагийн төсвийн тодотгол гурван зүйлд чиглэнэ. 

Нэгдүгээрт, үнийн хөөрөгдлийг бууруулж инфляцийг барих

Хоёрдугаарт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг оруулж ирж байгаа. Цаашид төсвийн хэмнэлтийг тогтоол гаргаж үзэмжээр шийдэх бус, хууль гаргах хэрэгтэй гэсэн Засгийн газрын байр суурийг дэмжсэн. 

Гуравдугаарт, цэцэрлэгийн хүртээмж, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг төсвийн тодотголын хүрээнд шийдэхээр Засгийн газар бэлтгэсэн байна. Энэхүү төслийг лхагва гарагт Засгийн газар УИХ-д өргөн барина. Ирэх долоо хоногтоо батлахыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонх дэмжлээ.

Таны сурталчилгаа