"Өсвөр, залуучуудын УАШТ-2022" зургаадугаар сарын 3-5-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулагдана.
Тэмцээн дэлхийн таеквондогийн холбооны шинэчилсэн дүрмийн дагуу зохион байгуулагдана.
2022 онд зохион байгуулагдах ДАШТ, Тивийн АШТ-д эх орноо төлөөлөн оролцох тамирчид сонгон шалгаруулах энэхүү тэмцээнийг УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын алба, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Дундговь аймгийн Биеийн тамир спортын газар, Дундговь аймгийн Мандуул таеквондогийн холбоо, Богд банк, Емарт, Мандал даатгал дэмжин ажиллаж байна.