Монголын бүх ард түмний спортын XV наадмын Зохион байгуулах хорооны 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрийг хүргүүлж байна. Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсад зохион байгуулах олон улсын тэмцээний жагсаалтад жүдо бөхийн Их дуулга тэмцээний зохион байгуулах хугацаа нь Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээний жүдо бөхийн тэмцээнтэй давхцаж байна. Иймд Монголын жүдо бөхийн холбооноос ирүүлсэн хүсэлт болон Наадам зохион байгуулах хорооны шийдвэрлэлтийг хүргүүлж байна. Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээний жүдо бөхийн тэмцээн товлосон хугацаанаас хойшилж, 2022 оны тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.
Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтэс