2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 126 дахь удаагийн Бостоны Марафон зохион байгуулагдаж 120 орны 25,000 гаруй тамирчид оролцлоо. Энэ удаагийн марафонд Монгол Улсыг төлөөлөн Ирис Мөнх, Б.Батзориг, Б.Үйлсзаяа, Д. Алимаа, Э.Цэрэннадмид зэрэг 5 тамирчин амжилттай оролцлоо.
Тэмцээний Т45/Т46 ангилалд оролцсон пара гүйгч Б. Батзориг ангилалдаа 2 дугаар байранд оржээ.
Бостоны Марафонд оролцоход тодорхой цагийн болзол хангасан байх ёстой байдаг бөгөөд манай тамирчдын хувьд цагийн болзлоо 2019, 2021 оны гүйлтүүдэд хангаж тэмцээнд оролцох эрхээ авчээ.
Тамирчдын цаг:
1. Ирис Мөнх – АНУ, Сиэтл хот, 2:58:54
2. Б.Батзориг - Монгол, Улаанбаатар хот, 3:19:14
3. Б.Үйлсзаяа - Ирланд, Дублин хот, 3:39:44
4. Д. Алимаа - АНУ, Вашингтон хот, 3:43:52
5. Э. Цэрэннадмид - Англи, Манчестер хот, 3:45:59
Эх сурвалж: АНУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам