“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдөр сонгомол бөхийн барилдаанаар эхэллээ.
Монголын бөхчүүдийн салхийг 82 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Дамжингийн Батзул хагаллаа. Тэрбээр Узбекистаны Мухаммадкодир Расуловт 0:9-өөр ялагдав.
Мөн 60 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Цэвээнравдангийн Балжинням 1/4 шигшээд Кыргызстаны “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий мөнгөн медальт, Кыргызстаны Жоламан Шаршенбековт оноогоор цэвэр ялагдав. Кыргызстаны бөх хагас шигшээд Казахстаны Юрнер Фидахметовыг ялбал манай бөх үдээс хойш хүрэл медалийн төлөө барилдана.
Харин 97 кг-ын жинд манай 20 настай тамирчин Ц.Мөнхбаяр шөвгийн наймын барилдаанаа Казахстаны Санжар Сериккандтай барилдаж 0:9-өөр ялагдлаа. Манай бөхийг ялсан казах бөх Узбекистаны Рустам Ассакаловыг ялбал хүрэл медалийн төлөө барилдах боломжтой.