Монгол улсын эдийн засаг стагфляцид ороод буй энэ хүнд цаг үед улс орны нийтлэг эрx ашгийн үүднээс макро түвшинд ямар бодлого авч хэрэгжүүлбэл зоxилтой талаар УИХ дахь АН-ын бүлгээс Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр бэлдэж байна.
Зөвлөмжийн төслийг Монгол Улсын макро эдийн засгийн бодлого тодорxойлоxод оролцож, үе үеийн Засгийн газарт эдийн засгийн суурь реформуудыг амжилттай хийж байсан туршлагатай зарим бодлого толорхойлогчид, эдийн засагчдад өнөөдөр бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар танилцуулж, байр суурийг нь сонслоо. Уулзалтад ирж амжаагүй зарим реформистууд зөвлөмжийн төсөлд бичгээр саналаа ирүүлэхээ мэдэгдлээ. Зөвлөмжийг энэ 7 хоногт багтаан Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байна хэмээн Ардчилсан намаас мэдээллээ.