“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Отгонжаргал манай бөхчүүдийн салхийг хагаллаа. Тэрбээр тойргийн эхний барилдаандаа Казахстаны Алтин Шагаеваг 11:0-ээр ялав. Түүний дараагийн өрсөлдөгч нь залуучуудын дэлхийн аварга, залуучуудын Азийн хошой аварга Японы Үми Имай.