Өнөөдөр “Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр.
59 кг-д “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Баатаржавын Шоовдор тойргийн эхний барилдаанаа өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Саритатай хийлээ. Б.Шоовдор өнгөрсөн жил Алматыд болсон Азийн аваргын финалд эцсийн мөчид түүнд ялагдаж алтан медалиа харамсалтай алдаж байсан. Тэгвэл энэ удаа нутгийнхаа дэвжээнд 2:1-ээр ялж даагаа нэхлээ.