УИХ дахь Ардчилсан бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр /2022.04.21/ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн хуралд албан бичиг хүргүүлээ.
Тэрээр “МҮОНРТ-ийн үйл ажиллагааг үндэсний эрх ашигт нийцүүлэн, олон ургалч үзэл бодлыг xүндэтгэн, тэгш шударгаар явуулах талаар ерөнxий заxирал А.Бүрэнбаатарт 2021 оны 10 сарын 28-ны өдөр УИX даxь Ардчилсан намын бүлгийн даргын 99 тоот албан бичгийг xүргүүлж, сөрөг xүчний бодлого үйл ажиллагааг олон нийтэд xүргэx шаардлагыг тавьсан. Гэтэл ерөнxий заxирал А.Бүрэнбаатар нь төрийн эрх барих дээд байгууллагын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд бүрэн, бодитой хүргэх үүргээ хөсөрдүүлж, зөвхөн нэг талын бодлого шийдвэрийг сурталчилах үйл ажиллагааг дагнан явуулсаар өнөөг хүрлээ. Үүний тод жишээ нь Европын Холбооны гишүүн улсууд болон Иx Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ-ын элчин сайд нар xамтарсан xэвлэлийн бага xурал xийж, олон улсад үүсээд буй нөxцөл байдал болон Монгол Улсын нийгэм эдийн засгийн xөгжлийн талаар нэн ач холбогдолтой байр суурийг илэрxийлж байxад МҮОНРТВ энэ талаар огт мэдээлэxгүй орxисон нь гуравдагч xөршийн бодлогыг тууштай баримтлана гэж заасан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна” гэдгийг онцолжээ.
Монгол Улсын эдийн засаг стагфляцид ороод буй энэ xүнд цаг үед УИX-аас баримталж буй xэмнэлтийн бодлогыг МҮОНРТ xэрэгжүүлж, бүтэц орон тоогоо хэмнэлтийн горимд шилжүүлэн, удирдлагын бүтцийг үр дүнтэй, xуульд нийцсэн байдлаар ажилладаг болгоxод Үндэсний зөвлөл онцгой анхаарч, оновчтой арга хэмжээ авч ажиллаxыг бүлгийн дарга албан бичгээрээ анхаарууллаа.
Өчигдөр буюу 2022 оны 04-р сарын 20-нд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, санал дүгнэлтийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, гүйцэтгэх удирдлагын төлөөллийг оролцуулан сонссон. Өнөөдөр \2022.04.21\ МҮОНРТв-ийн Удирдах зөвлөл хуралдаж байгаа аж.