Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар

"Хотын дарга, хотын намын хороо УИХ-ыг барьцаалах шинжиндээ орж байна. Энэ төрийн хямралын том гамшиг болно шүү. Хотод санхүүгийн их эрх мэдэл өгөөд бүх мөнгөө өөрсдөө шийд гээд өгөөд байдаг эцэстээ их хурлыг шантаажилах, төрийг шантаажилах замдаа орж байгаа юм байна. Одоо энэ төсвийн тодотголоор жоохон уужуухан үзэж байгаад нийслэл дээр өгсөн санхүүгийн их эрх мэдлүүдийг буцааж авна. Энэ төрд жудаг байх ёстой. Нэг хүн орж ирчихээд шантаажилаад ийм байр суурьтай байж болохгүй. Намайг 4-5 жил Монгол улсын хөгжлийг гацаадаг, миний хүссэн зүйлийг хийж өгөөгүй гэж дарамталж байсан хүн бол Монгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Түүний үгийг өнөөдөр зарим хүн их хэлж байх шиг байна.  Айлгаж байгаад чимээгүй болгоно гэж бодож байгаа бол санааных нь гарз. Ер нь энэ хотод санхүүгийн эрх мэдэл өгч болохгүй юм байна. Их хурлынхаа 76 гишүүнийг айлгадаг, нийслэлээс сонгогдсон хэдэн гишүүнээ өөрсдийнх нь саналыг дэмжихгүй бол тойрогт нь мөнгө тавьж өгөхгүй, юмыг нь шийдэж өгөхгүй гэж хэлж айлгах юм байна. Энэ бол буруу. Бөөр бөгсөндөө цэр цээжиндээ байх зарчмаараа л яваг. Хэн их эрх мэдэл, мөнгөтэй нь засаглалын тогтолцоог алдагдуулаад энд орж ирж төрийг самрах тухай асуудал байж болохгүй. 

Яагаад Монгол банкны ерөнхийлөгч эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлж албан тушаалтан хотын даргын  банканд 14 тэрбум төгрөг өгөөд, энэ нь яагаад шалгагддаггүй юм?

Энэ Монгол улсад буруу замаар мөнгө олчихсон, буруу замаар эрх мэдэлд очсон хүмүүс  арай хэтэрч байгаа юм биш үү. Үүнийг яагаад шалгаж байранд нь тавьж болдоггүй юм. Хууль засагладаг улс байх ёстой. Шударга ёс тогтох ёстой гэдэг зарчмын үндсэн дээр ажиллаж амьдарч ирсэн. Түүнийхээ төлөө элдвээр доромжлуулж ч байгаа. Гэхдээ хулгайч нарыг давраахгүй шүү. Санхүүгийн их эрх мэдэл өгдөгөө болих хэрэгтэй. Төсвийн тодотголоор би өөрөө сууж байгаад  бичээд буцаагаад байранд нь оруулна. Харин их хурлын гишүүд дэмжиж өгөөрэй" гэв. 

Таны сурталчилгаа