Өнгөрсөн жил Токиогийн зуны олимпын наадамд 20 настайдаа оролцож тавдугаар байрт орсон Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Болдсайханы Хонгорзул нутгийнхаа дэвжээн дээрээс гурав дахь хүрэл медалийг авчирлаа.
Хонгор нутгийн охин үдээс өмнө нь шөвгийн наймд олимпын мөнгөн медальт, дэлхийн хоёр, Азийн дөрвөн удаагийн аварга, Кыргызстаны Айсулуу Тыныбековад 3:7-гоор ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Узбекистаны Надира Эсенбаеваг 10:0-ээр ялснаар насанд хүрэгчдийн тивийн аваргаас анхны медалиа зүүж шагналын тавцанд зогсов.