Цаг үеийн мэдээ

23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн тойргийн сүүлийн барилдаандаа Узбекистаны Ариухан Жумабаеваг 10:0-ээр ялснаар Монголын эмэгтэй бөхчүүдийн эх орныхоо дэвжээнд дөрөв дэх хүрэл, найм дахь медалийг авчирав.

Тэрбээр өсвөр үе (2017 онд алт, 2015, 2016 онд хүрэл), залуучууд (2018 онд хүрэл), 23 хүртэлх нас (2019 онд аль), насанд хүрэгчдийн ангилалд Азийн аваргын медальтан болж байна. Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах унаган дөрвөн шавиа Азийн аваргад сойж байгаа бөгөөд өнөөдөр хоёр шавь нь ар араасаа гарч хүрэл медаль хүртлээ.

Таны сурталчилгаа