Цаг үеийн мэдээ

“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан өндөрлөв. Манай улсаас өнөөдөр барилдсан таван бөх маань тавуулаа үдээс хойш медалийн төлөө барилдана. 97 кг-ын жинд “Хангарьд” спорт клубийн тамирчин Ө.Батзул финалд “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Дохагийн Азийн аварга Ираны Мохаммадхоссейн Мохамаддиантай хүч үзэх юм. 

Түүнчлэн 57 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Занабазар Японы Рикүто Арайтай, 65 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Цогбадрах Японы Кайки Ямагүчитай, 70 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Тэмүүлэн Энэтхэгийн Навеентэй, 79 кг-д Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Э.Бямбадорж Японы Юдай Такахашитай тус тус хүрэл медалийн төлөө барилдана.

Таны сурталчилгаа