Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. 65 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Цэвээнсүрэнгийн Цогбадрах үдээс өмнө нь Казахстаны Санжар Досжановыг 10:0-ээр, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Кыргызстаны Алибек Осмоновыг цэвэр дарж хагас шигшээд 2021 оны залуучууд, 2018, 2019 оны өсвөр үеийн дэлхийн аварга Ираны Рахман Амузадхалилид 0:6-гаар ялагдсан. Дөнгөж сая хүрэл медалийн төлөөх барилдаанд 2019 оны залуучуудын дэлхийн аварга Японы Кайки Ямагүчид 1:8-аар ялагдлаа.