Азийн аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж хагас шигшээд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх нас, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт Ираны Йонес Эмамичогайд 0:10-аар ялагдлаа. Ингэснээр манай бөх үдээс хойш Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Японы Дайчи Такатанитэй хүч үзэхээр болов.