“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь буюу сүүлийн өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Манай улсаас 92 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Дагвадоржийн Оргилох алт, 74 кг-д “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж, 125 кг-д “Алдар” спорт хороо, Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Энхтүвшингийн Батмагнай нар хүрэл медалийн төлөө барилдана.
Тэгвэл 61 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Нармандахын Наранхүү, 86 кг-д “Хангарьд” спорт клубийн тамирчин, спортын мастер Мэндбилэгийн Тэмүүжин нар тэмцээнээ өндөрлүүлэв.