“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр чөлөөт бөхийн 74 кг-ын жинд 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж тавдугаар байрт орлоо.
Тэрбээр үдээс өмнө шөвгийн наймд 2018 оны Азийн дэд аварга БНСУ-ын Ли Сён Бонтой хүч үзэж 5:4-өөр ялсан ч хагас шигшээд “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Ираны Йонес Эмамичогайд 0:10-аар ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Японы Дайчи Такатанид оноогоор цэвэр (0:10) ялагдлаа. Азийн аваргын өчигдөр, өнөөдөр Япон - Монгол эрчүүдийн хүрэл медалийн төлөөх дуэль 4:0 боллоо.