Цаг үеийн мэдээ

Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, улсын начин Сэрээнэндоржийн Мандахын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Төв аймгийн Баянцогт сумын харьяат, "Дүнжингарав" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Энхбаатарын Төгөлдөр найм даван түрүүлж, Булган аймгийн Орхон сумын харьяат, "Жунсон констракшн" ХХК, "Булганхан" дэвжээний бөх, аймгийн арслан Энхбатын Сумъяабат үзүүрлэв. 

Их шөвөгт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, “Алдар” СХ, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, “Мөнх хаадын өргөө” ХХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан С.Галданцогт нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Г.Төрмөнх, аймгийн харцага Н.Ширчинхүү, аймгийн начин Д.Төрбаяр нар үлдэв. 

Дараагийн барилдаан дөрөвдүгээр сарын 30-нд Ж.Сундуй арслангийн нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ. 

Таны сурталчилгаа