“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Дагвадоржийн Оргилох мөнгөн медаль хүртэв. Тэрбээр эх орныхоо дэвжээнд үдээс өмнө нь шөвгийн наймд Узбекистаны Ажиньяз Сапарниязовыг 10:0-ээр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл, 2019 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт Энэтхэгийн Викитэй барилдаж 11:0-ээр итгэл төгс ялсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн “U-23”-ын ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, 2019 оны өсвөр үеийн дэлхийн аварга, Ираны Амирхоссейн Фирeзпeрбандпейд оноогоор цэвэр (0:11) ялагдлаа.
22 настай Д.Оргилохын олон улсын анхны медаль нь тивийн аваргын мөнгөн медаль болж байна.