Цаг үеийн мэдээ

НААДМЫН ОНЦЛОГ

Арав дахь удаагийн наадам нь уламжлалт хөтөлбөрүүдээс гадна ховор, содон машины тусгай үзэсгэлэн /унадаг дугуйнаас нисдэг тэрэг хүртэл/, гар зургийн уралдаан, хүүхэд багачуудын орчин, хоол, худалдаа борлуулалт, энтертайнмэнт арга хэмжээнүүдтэй. Үндсэн мэргэжлийн тэмцээнд дотоодын шилдэг тамирчид, дрифтийн спортын өлгий нутаг Япон улсын мэргэжлийн тамирчин Ёшиаки Ваки ирж оролцоно. Мөн шагнал гардуулах ёслол, хаалтын арга хэмжээ болгож бүх оддын задгай талбайн шоу, лазерийн үзүүлбэртэй. 

НААДМЫН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж,  Б.Болдсайхан эмчийн “Зүрх мартахгүй”, “Хязгаараас чинад” төслийн хүрээнд 60-70 хүүхдийн зүрхний мэс заслын төлбөрийг бүрдүүлэхээр зорилго, сэтгэл, зүтгэлээр нэгдэн ажиллаж байна. 

Мөн Нийслэлийн Тээврийн Цагдаагийн Албатай хамтран “Зөвийг Хэвшүүлье” уриалгад нэгдэж, иргэд олон нийтэд эерэг, зөв мэдээллүүдийг сурталчлан таниулах, нөлөөллийн ажлуудыг өргөн хүрээнд зохион байгуулна.

НААДМЫН ХҮРЭЭ:

Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймгийн тамирчид, сонирхогчид, бүх насны үзэгчид. 

Холбоо барих: 

85858884, 91111170, 91119442, 89110111, 89115622 

Хэзээ: 

2022 оны 04 сарын 30-ны 09:00-20:00 цагт 

2022 оны 05 сарын 01-ны 09:00-03:00 цагт 

Хаана: 

Авто худалдааны цогцолбор төв /22-ын товчоо/