Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Н. Алтанхуягийг өнөөдөр АТГ-аас дуудан тайлбар, биечлэн мэдүүлэг авах талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн. 

Тэрээр 17:00 цагт АТГ-аас гарч ирээд байр сууриа илэрхийлэн хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 

УИХ-ын Гишүүн Н.Алтанхуяг: "Өнөөдөр би мэдүүлэг өгөөгүй. АТГ-аас яллагдагчаар татах прокурорын тогтоол гарсантай холбогдуулан ирж танилц гэж хэлсэн. 10 гаруй хуудас байсан учраас богино хугацаанд танилцах хүндрэлтэй байна. Тиймээс дараа өмгөөлөгчтэйгөө ирж байгаад танилцъя гэж хэллээ. Хөгжлийн банктай холбоотой ямар нэгэн асуудлаар урьдчилаад буруутан болгох гэж зохиол бичиж байна. Ард түмний ахуй амьжиргаа, улс орны хөгжлийн төлөө УИХ-ын гишүүн болсноос хойш сүүлийн 2 жил маш их зүйл ярьсан. Үнэн үг хэлэхээр олон хүний дургүй хүргэдэг. Намайг дуугүй болгох зорилготойгоор зохиол бичиж байгаа гэж дуулсан. Өмнө нь Ц.Элбэгдоржийн зохиолоор л явдаг байсан. Одоо хэн зохиол бичиж байгааг мэдэхгүй байна" гэлээ.

 

Таны сурталчилгаа